Зарим ахмад настны "Хөдөлмөр алдар"-ыг тэмдэглэв.

Зарим ахмад настны "Хөдөлмөр алдар"-ыг тэмдэглэв.

Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус газрын ахмад настан бэлтгэл ахлах дэслэгч Ж.Чимэг, ахлах ахлагч Ц.Төмөр-Ухна, ахлах ахлагч Н.Нямцогт нарт хүндэтгэл үзүүлж “Хөдөлмөрийн алдар”-ыг тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Үйл ажиллагааны үеэр ахмад, дунд, залуу 3 үеийн уулзалт ярилцлагыг зохион байгуулж залуу алба хаагчдад ажлын туршлагаас хуваалцах, тэдэнд зааж, зөвлөх ярилцлагыг хийж, залуу алба хаагчдад өргөсөн тангарагтаа үнэнч ажиллахыг хүслээ.

Тус хүндэтгэлийн арга хэмжээний үеэр алба хаагчдын зүгээс мэндчилгээ дэвшүүлж, үйл ажиллагааны төгсгөлд ахмад настнуудад дурсгалын зүйлс гардуулж, эрүүл энх, сайн сайхныг хүслээ.

   

Add comment

reload, if the code cannot be seen