Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийж шилдгүүдээ тодрууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэвшүүлсэн зорилт, албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг амжилттай биелүүлж хангалттай дүгнэгдэн хамт олноо манлайлан ажилласан "ШИЛДЭГ АЛБА ХААГЧ"-дыг тодруулан шагнаж урамшууллаа. 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурлын үеэр 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хангалттай биелүүлж "А" дүгнэгдсэн алба хаагчдыг мөн онцоллоо.
2022 оны "Шилдэг офицер"-р тус газрын хуяглан хүргэлтийн ажилтан, ахлах дэслэгч М.Эрдэнэбаатар
2022 оны "Шилдэг шийдвэр гүйцэтгэгч"-р 24 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Орхон
2022 оны "Онцлох ажилтан"-р ээлжийн дарга, дэслэгч О.Бат-Оргил
2022 оны "Шилдэг ахлагч"-р хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Н.Нямцогт
2022 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөг амжилттай биелүүлж хангалттай дүгнэгдсэн Хүний тоо бүртгэлийн байцаагч, ахмад Б.Ундрахзаяа, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Р.Одгэрэл, жолооч, ахлагч Б.Баянмөнх болон нийт алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар "Баярын бичиг"-ээр тус газрын сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч С.Мөнхбат, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Оюунтунгалаг, Дорноговь аймгийн Сайншанд сумын "60 жилийн ойн хүндэт тэмдэг"-р тус газрын хуяглан хүргэлтийн ажилтан, ахлах дэслэгч М.Эрдэнэбаатар нарыг шагнаж урамшууллаа. Мөн тус газрын нэгжийн дарга нарт нэн шаардлагатай байгаа иж бүрэн компьютеруудыг гардуулан өглөө.