“Харуул хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг урьж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “Харуул хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах гэж байна. Бүртгэлийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 дугаар 04-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж, судалгаанд хамруулна.
Холбогдох утас: 86050202
Тавигдах ерөнхий шаардлага:
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн байх.
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/
- Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй.
- Сэтгэцийн өвчин эмгэггүй.
- Бүрэн дунд түүнээс дээш боловсролтой байх.
Тавигдах тусгай шаардлага:
- Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй, 35 хүртэлх насны эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй, 30 хүртэлх насны эмэгтэй.
- Байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлгийн мэргэжилтэн, цахилгаанчин, радио холбоо, мэдээлэл технологийн инженер, D, E ангиллын жолооч гэх мэт/ албан тушаалд насны хязгаар заахгүй.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай, хариуцлагатай ажиллах, нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харьцах ур чадвар эзэмшсэн, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх.
Албан тушаал /ажлын байр/-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР