Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулланы ажилтны өдөр тохиож байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсан цаг хугацаа, түүхэн замналтай уялдуулан Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр"- ийг жил бүрийн долдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн бөгөөд тус өдөр өнөөдөр тохиож байна.

Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2002 оны 09-р сарын 05-ны өдрийн ШШГЕГ-ын даргын А/105 дугаар тушаалаар шийдвэр гүйцэтгэх хэсэг болон Цагдаагийн байгууллагаас цагдан хорих байрыг нэгтгэн авснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үүсэн байгуулагдаж өнөөг хүртэлх хугацаанд хууль ёсыг дээдлэн, хорих ял эдлүүлэх болон цагдан хорих таслан  арга хэмжээ, иргэний болон захиргааны, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлэн чиг үүргийн хэмжээнд иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж байна.

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр"-ийг тохиолдуулан Дорноговь аймгийн засаг даргын "Өргөмжлөл"-р 1 алба хаагч,  Сайншанд сумын Засаг даргын өргөмжлөлөөр 1, Монголын залуучуудын холбооны "Тэргүүний залуу" алтан медалиар 1, "Цэргийн алдар" медалиар 2 алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа. Мөн ахлагчийн зөвлөлөөс болон хамтран ажилладаг бусад байгууллагуудын гарын бэлэг, шагнал урамшууллаар шагнаж нийт 11 алба хаагчийг шагнаж урамшуулсан.

    

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр"-ийг тохиолдуулан Дорноговь аймгийн 6 дугаар багийн өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран алба хаагчдад эрүүл мэндийн сургалт, даралт, жин үзэж эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулж, зөвлөгөө өгч ажиллаа.

  

 

 

Add comment

reload, if the code cannot be seen