Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд “Эерэг харилцаа-Шуурхай үйлчилгээ” сэдэвт аянд нэгдэж аяны хүрээнд хийж гүйцэтгэх ажлыг төлөвлөгөөг гарган батлуулж дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.
“Эерэг харилцаа-Шуурхай үйлчилгээ” аяны үйл ажиллагааг сурталчилсан самбар, зурагт хуудаснуудыг бэлтгэн тус газраас зохион байгуулсан “Хууль тогтоомж сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг-2023”-ийн үеээр үйлчлүүлж буй иргэдэд сурталчлан ажилласан.
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газар, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Соёмбо цогцолбор, Улсын бүртгэлийн хэлтэс, Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Чандмань-Илч ӨНӨҮХК зэрэг хамтран ажилладаг байгууллагууд аянд нэгдэн зураг авахуулан байгууллагын цахим хуудас, фэйсбүүк хуудсанд байршуулан ажиллаа.
Тус газрын нэг цэгийн үйлчилгээний хэсэгт ажиллах алба хаагчийг томилж үйлчлүүлж буй иргэдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйлчилгээний стандартын дагуу харьцаж зорилгыг тодорхойлж дараагийн шатны үйлчилгээнд зуучлан ажиллаа. Аяны хүрээнд эргэлт, уулзалтыг шуурхай зохион байгуулан иргэдэд чирэгдэл учруулалгүйгээр түргэн шуурхай үйлчилсэн.
Хорих ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр 29, хүний нөөц, сул орон тооны мэдээллийг 13, шүүхийн шийдвэрээр тогтоосон өр төлбөргүй талаар тодорхойлолтыг 3 иргэн, 2 хуулийн этгээдэд үнэ төлбөргүй, түргэн шуурхай өгч, иргэн болон эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны заавар зөвлөмжийг 51 иргэнд тус тус өгч байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль журам, талуудын эрх үүрэг, хүсэлт бичих загвар, бүрдүүлэх бичиг баримт, үйл ажиллагааны зардал, e-Mongolia сайтаас өр төлбөргүй тодорхойлолтыг хэрхэн авах талаарх танилцуулга, гарын авлага бэлдэн тарааж нийт 98 иргэнд заавар, зөвлөгөө өгч санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа. Үйлчлүүлсэн иргэдээс өргөдөл гомдол гараагүй.
Нэг цэгийн үйлчилгээнд иргэдийг хүлээн авч буй байдал
2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус газраас иргэдийн ихээр үйлчлүүлдэг газрууд болох Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн Соёмбо цогцолбор Улсын бүртгэлийн хэлтэс, “Номин”, “Шинэ зуун” худалдааны төв зэрэг газруудад нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж өдөрлөгийн талаарх мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор байгууллагын цахим хуудас, фэйсбүүк хаягт зарыг байршуулан ажилласан.
Өдөрлөгийн үеэр “Эерэг харилцаа, шуурхай үйлчилгээ” аяныг сурталчлан таниулж зурагт хуудас, гарын авлагыг тараан олгосон.Байгууллагын даргад хүргэх санал хүсэлтийн хуудсыг дэвтрээр хөтлөн нийт 9 иргэнээс талархалыг санал хүсэлтээр хүлээн авч, 2 иргэнээс үйл ажиллагааны талаар санал гаргасныг газар дээр нь шийдвэрлэн ажилласан.
“Эерэг харилцаа-Шуурхай үйлчилгээ” аяны хүрээнд байгууллагын үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зорилгоор дохионы хэлмэрчээр бэлтгэсэн иргэн, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хорих ял эдлүүлэх чиглэлүүдээр бичлэг бэлтгэн иргэдэд хүртээмжтэй байдлаар Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг зэрэг газруудын дэлгэцэнд байршуулан ажилласан.
Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Эерэг харилцаа-Шуурхай үйлчилгээ” аяны хүрээнд Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран алба хаагчдад “Эерэг харилцаа” сэдвээр 1 өдрийн сургалтыг зохион байгуулан ажиллаа. Алба хаагчдад хэрхэн эерэг хандлагыг бий болгох, сэтгэл зүйн чиглэлээр сэтгэл зүйч О.Тэмүүлэн мэдээлэл, сургалтыг зохион байгуулсан. Сургалтын үеэр алба хаагчдыг багт хуваан хөгжөөнт тоглоом, өөрийгөө тодорхойлох дадлага ажлуудыг хийж гүйцэтгэн байгууллагын цахим хуудас, фэйсбүүк хуудсанд байршуулан иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулан ажиллаа.
Дорноговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Ганцэцэг тус газрын алба хаагчдад “Хүний эрх”-ийн чиглэлээрх мэдээ, мэдээлэл болон холбогдох бусад Олон улсын гэрээ конвенцийн талаарх хууль, эрх зүйн мэдээллийг орж хамтран ярилцлаа.
Алба хаагч, хоригдлын дунд эерэг харилцаа хандлага бүрдүүлэх сургалтын захиалгыг Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Хувь хүний хөгжлийн төв”-ийн багш Ч.Сайханаа нар алба хаагчдад сургалтыг зохион байгуулсан.
Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн н.Өнөрцэцэг “Ажлын байрандаа эерэг соёл бүтээцгээе”, “Оролцъё, төлөөлье” сэдвүүдээр сургалт, хөгжөөнт тэмцээн, харилцан ярилцлага зэргийг зохион байгуулсан.
“Эерэг харилцаа- Шуурхай үйлчилгээ” аяны хүрээнд алба хаагчдын дунд сагсан бөмбөг, 100 буудалт даамын тэмцээнийг зохион байгуулж тэргүүн байр эзэлсэн алба хаагчдыг шагнаж урамшуулан ажиллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал EMongolia-аар үзүүлэх үйлчилгээний төрлүүдийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвтэй хамтран иргэд, олон нийтэд сурталчлан, нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлж буй 98 иргэнд хэрхэн ашиглах зөвлөмж өгч, гарын авлагаар ханган ажилласан.
Тус газарт ажил орох хүсэлт гарган нөөцөд бүртгэгдсэн 2 иргэнд байгууллагын үйл ажиллагааг сурталчлан, хууль эрх зүйн мэдлэг олгох ном, гарын авлагаар хангаж аянд нэгдэцгээсэн.
Тус аяны хүрээнд алба хаагчдын дунд “Эерэг харилцаа- Шуурхай үйлчилгээ” сэдэвт эссэ бичгийн уралдааныг зохион байгуулж дүгнэн, шалгаруулан ажилласан.
Иргэдэд шуурхай үйлчлэх, байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах зорилтын хүрээнд байгууллагаас авч болох үйлчилгээний талаарх мэдээллийг доорх QR кодод шилжүүлэн наалтыг үйлчилгээний төвүүд, банкнуудын АТМ зэрэг газруудад байршуулан ажиллаа.
Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Эерэг харилцаа-Шуурхай үйлчилгээ” аяны хүрээнд Дорноговь аймгийн авто тээврийн төв дээр аяны үйл ажиллагааг сурталчлан хот хооронд зорчих 21 тээврийн хэрэгсэлд “Эерэг харилцаа Шуурхай үйлчилгээ” аяны наалтуудыг нааж иргэдэд замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг уриалж, халуун аарцаар олгож ажиллаа.
Дорноговь аймгийн Чандмань-Илч ӨНӨХКомпанийн ээлжийн ажилчдад “Эерэг харилцаа- Шуурхай үйлчилгээ” аяны талаар мэдээлэл хүргэж, байгууллагын бусад мэдээллийг QR кодод шилжүүлсэн хуудсыг тарааж, хэрхэн ашиглах талаар заавар, зөвлөмжийг өгч, тус компаний мэдээллийн самбарт байршуулан ажиллаа.
Дорноговь аймгаас гарах пост дээр ажиллаж буй ажилтан, постоор нэвтэрч буй авто тээврийн хэрэгслд “Эерэг харилцаа- Шуурхай үйлчилгээ” аяны наалтуудыг нааж зорчиж буй иргэдийг гарын авлага, халуун аарц олгож ажилласан.
Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар “Эерэг харилцаа-Шуурхай үйлчилгээ” аянд нэгдлээ. Тус газар нь аяны хүрээнд дээрх хамтран ажилладаг байгууллагуудад аяны талаарх мэдээллийг хүргэж, байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, 24 цагаар ээлжийн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад халуун аарц, кофе зэргээр үйлчиллээ.
Аянд нэгдсэн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудыг мэдээллийг цахим хуудсанд байршуулан иргэд, олон нийтэд түгээж ажилласан.
Дорноговь аймгийн “Ахмадын төв”-өөр үйлчлүүлж буй ахмад настнуудад “Эерэг харилцаа- Шуурхай үйлчилгээ” аяныг зохион байгуулж буй талаар, байгууллагын үйл ажиллагааны талаар сурталчлан таниулж, гарын авлага олгож, халуун аарцаар үйлчилж ажилласан.
“Эерэг харилцаа-Шуурхай үйлчилгээ” аяны хугацаанд шинэ санал, санаачилгыг идэвхтэй өрнүүлж олон, нийт иргэдэд аяны үйл ажиллагааг сурталчлан үр дүнтэй зохион байгуулан ажиллаа.