"ХУУЛЬ ТОГТООМЖ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ-2023"-г зохион байгуулна

"ХУУЛЬ ТОГТООМЖ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ-2023"
Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2023.01.18-ны өдөр "Хууль тогтоомж сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг-2023"-г зохион байгуулах гэж байна.
Тус нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр:
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг,
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, тогтоомжийг сурталчлан таниулах,
-Байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах,
-Ажилд орох хүсэлтэй иргэдийн материалыг хүлээж авах,
-Өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх,
-Иргэн, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр лавлагаа, мэдээлэл олгох,
-Байгууллагаас үзүүлж буй цахим үйлчилгээнүүд,
-Хоригдол, хоригдогч нарын эргэлт уулзалт,
-Илгээмжийг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдах тул иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд өргөнөөр оролцоно уу.
 

Add comment

reload, if the code cannot be seen