"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье- Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй" аяны тайлан

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд “Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье” “Хүүхдийн тэтгэлэг-хүүхдийн ирээдүй” сэдэвт аянд нэгдэж аяны хүрээнд хийж гүйцэтгэх ажлыг төлөвлөгөөг гарган батлуулж дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.

      “Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье” “Хүүхдийн тэтгэлэг-хүүхдийн ирээдүй” аяны үйл ажиллагааг сурталчилсан самбар, зурагт хуудаснуудыг бэлтгэн иргэд, олон нийтийн цахим сүлжээнд Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан ёсны пэйж хуудсаараа 2 бичлэг, шторк, 8 төрлийн уриалга зурагт хуудас гаргасан.

     








Мөн Дорноговь аймгийн Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газар, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Соёмбо цогцолбор, Улсын бүртгэлийн хэлтэс, Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Саран хөхөө театр, Чандмань-Илч ӨНӨҮХК зэрэг хамтран ажилладаг байгууллагууд аянд нэгдэн зураг авахуулж байгууллагын цахим хуудас, фэйсбүүк хуудсанд байршуулан ажиллаа.


 

 

“Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье” “Хүүхдийн тэтгэлэг-хүүхдийн ирээдүй”

аянд нэгдсэн байгууллагууд

 

 2. Тус аймгийн Сайншанд сумын төв замын гэрлэн дохиотой уулзвар, хамгийн их зорчигчтой бүсэд 3*6 хэмжээтэй самбар бэлтгэн байршуулж нээлттэй утас зарласны дагуу аяны хугацаанд нийт давхардсан тоогоор 68 иргэний асуултад утсаар мэдээлэл зөвлөгөө өгсөн. Аяны хугацаанд хүүхдийн тэтгэлэг, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол хүлээж аваагүй бөгөөд  цаашид энэхүү самбарыг тогтмол байршуулж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдээлэл уриалга гаргаж ард иргэдэд хүргэж байхаар самбар түрээслүүлэгч байгууллагатай гэрээ байгуулсан. 

       Аяны хүрээнд Дорноговь аймгийн Прокурорын газартай хамтран Зөрчлийн хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг практикт хэрхэн хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэрийн дагуу төлвөл зохих хүүхдийн тэтгэлэгээ 3 сараас дээш хугацаагаар төлөөгүй хуримтлал үүсгэсэн тэтгэлэг төлөгчид холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэхэд анхаарах зарим асуудлын талаар сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.     

 4. Байгууллагын хэмжээнд “Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье” “Хүүхдийн тэтгэлэг-хүүхдийн ирээдүй” аяны хүрээнд фото шторк бэлтгэн, цахим орчинд түгээж ажилласан.

 

“Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье” “Хүүхдийн тэтгэлэг-хүүхдийн ирээдүй” аяны хугацаанд шинэ санал, санаачилгыг идэвхтэй өрнүүлж олон, нийт иргэдэд аяны үйл ажиллагааг сурталчлан үр дүнтэй зохион байгуулан ажиллаа.

Add comment

reload, if the code cannot be seen