ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮНИЙ ХОРИХ АНГИ, ГАЗАР, ХЭЛТЭС, САЛБАР НЭГЖҮҮД ТОДОРЛОО.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн 2023 оны 01 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд амжилттай явагдаж, өндөрлөлөө.

Тус нэгдсэн сургалт, зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хүрэлцэн ирж, холбогдох үүрэг чиглэлийг өгч, 2022 онд дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан тэргүүний хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжүүд болон “Ажил мэргэжлийн аварга анги, байгууллагын дарга”-ын шагналыг гардууллаа.
Орон нутаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсүүдээс Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 3-р байранд шалгарч амжилт үзүүллээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen