Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Тус газрын 2023 оны 01 дүгээр улирлын тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнийг нээж Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа У.Энхтүвшин үг хэлж, хурлын үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу явууллаа.
Хурлын үеэр нэгжийн дарга нар 2023 оны 01 дүгээр улиралд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцууллаа.
2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, Дорноговь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг 2023 оны 01 дүгээр улирлын байдлаар дүн шинжилгээ хийж, цаашид эрчимжүүлэх, анхаарч ажиллах шаардлагатай арга хэмжээнүүдийг тодотгож дүгнэлт хийлээ.
Зөвлөгөөний үеэр Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд "Цэргийн хэргийн мэдлэгээ дээшлүүлж, бие бялдрын бэлтгэлжилтийг хангах" 14 хоногийн аяныг зарлаж, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг нийт алба хаагчдад танилцууллаа.
Зөвлөгөөний үеэр Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын хэлтсээс холбогдох сэдвээр мэдээлэл хийж сургалт зохион байгуулсан.
Тус газрын дарга, дэд хурандаа У.Энхтүвшин Сахилга, ёс зүйн салбар хорооны үйл ажиллагааны талаар илтгэл танилцуулж, ажил эрчимжүүлэх талаар алба хаагчдад холбогдох үүрэг, чиглэл өгч, ажлын амжилт хүслээ.
Мөн 2023 оны 01 дүгээр улиралд албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг амжилттай биелүүлсэн алба хаагчдыг шагнаж, урамшууллаа.
Тайлангийн хурлыг хааж тоо бүртгэлийн байцаагч, ахмад Б.Ундрахзаяа ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.