Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нийт алба хаагчид 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төвд байрлах Чингис хааны Хангалт эхт Цагаан туганд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааны өмнө нийт алба хаагчдад хувцасны үзлэгийг хийж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас санаачлан зохион байгуулж буй "Дүрэмт хувцас бидний бахархал, дүрмээр өмсөх бидний үүрэг" аяны хэрэгжилтийг ханган ажиллаа.