Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Дорноговь аймгийн төв номын сантай хамтран “Үрсийн зүрхний үг” захидал бичих уралдааныг удирдамжийн дагуу хоригдол хоригдогч нарын дунд зохион байгуулж ажиллалаа.
Цагдан хорих байранд хоригдож байгаа хоригдогч, аж ахуй үйлчилгээний хоригдлуудад ээждээ, ханьдаа, эгчдээ, охиндоо захидал бичих уралдааны удирдамжийг 2023.02.27-ны өдөр танилцуулж хэрэглэгдэх бал цаас, харандаа баллуур, цаасны цавуу, өнгийн будаг зэргээр хангасан.
Уралдаанд 17 захидал бичиж ирүүлснийг журмын дагуу хүлээн авч аймгийн Төв номын сангийн захиргаанд хүлээлгэн өгч шалгаруулахад 1, 2, 3-р байр эзэлсэн хоригдогч нарт дурсамж, ном, үнэ бүхий зүйлээр шагналаа.
Цаашид аймгийн төв номын сангийн захиргаатай хамтран хоригдогч, хоригдллуудыг соён гэгээрүүлэх, нийгэмшүүлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллах болно.