"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан уламжлал болгон зохион байгуулдаг "Алба хаагчдын гэр бүлийн өдөрлөг"-ийг зохион байгууллаа.

 

Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан уламжлал болгон зохион байгуулдаг "Алба хаагчдын гэр бүлийн өдөрлөг"-ийг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгууллагын байршил, Дорноговь аймгийн хүүхдийн парк зэрэг газарт хэсэгчлэн зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр алба хаагчдын гэр бүлийн гишүүдэд байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг танилцуулж, шинээр байгуулагдсан “Хүүхдийн өрөө”-г танилцуулсан.

Өдөрлөгийн үеэр алба хаагчдын хүүхдүүдийн дунд насны ангиллаар олон төрөлт хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулж, шалгарсан хүүхдүүдэд шагнал гардуулсан.

Дорноговь аймгийн “Говь парадайс” хүүхдийн парк дээр алба хаагчдын хүүхдүүдийн дунд “Хэн сайн зурах вэ”, бага насны хүүхдүүдийн дунд “Бүжгийн тэмцээн”-ийг тус тус зохион байгуулж шалгарсан хүүхдүүдэд гарын бэлгийг гардуулсан.

Алба хаагчдын хүүхдүүдийн дунд зохион байгуулсан

-“Буудлагын тэмцээн”-д 1-р байрт С.Мөнхсаруул, 2-р байрт О.Маргад, 3-р байрт О.Маргад,

-“Зургийн тэмцээн”-д 1-р байрт Б.Мөнх-Алтай, 2-р байрт Э.Хосцэцэг,

-“Бүжгийн тэмцээн”-д 1-р байрт М.Энүгэн, 2-р байрт Н.Мөнхжин нар тус тус байр эзэлж гарын бэлгээр шагнуулсан.

Дорноговь аймгийн “Говь парадайс” хүүхдийн парк дээр зохион байгуулагдсан өдөрлөгийн үеэр дарга, дэд хурандаа У.Энхтүвшин алба хаагчдын гэр бүлд аз жаргал, сайн сайхныг хүсэж, байгууллагын зүгээс гарын бэлэг, “Говь парадайс” хүүхдийн паркд хүссэн тоглоом дээрээ тоглох эрхийг бичгийг тус тус гардуулсан.

   

Add comment

reload, if the code cannot be seen