"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан “Гэр бүлээрээ мод тарьцгаая" арга хэмжээ зохион байгуулна.

Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын "100 сая мод" төслийг хэрэгжүүлэх хүрээнд "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан “Гэр бүлээрээ мод тарьцгаая" арга хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18:00 цагаас зохион байгуулж байгаа тул та бүхэн Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын "Ахлагчийн төгөл”-д гэр бүл, найз нөхдөөрөө хүрэлцэн ирж мод тарихыг уриалж байна. “Мод тарих нь нэг насны буян юм".

Жич: Модыг байгууллагаас олгоно, мод тарихад ашиглагдах багаж, хувин хүрзтэй ирнэ үү.

Холбогдох утас: 9712-0202

 

 

Add comment

reload, if the code cannot be seen