Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, сул орон тооны талаарх мэдээллийг АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн төгсөх ангийн оюутнуудад хүргэлээ.
Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 11, 12 дугаар ангийн сурагч нар, Дорноговь аймгийн Политехник коллежийн 1, 2 дугаар курсийн оюутнуудтай уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааны үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас, байгууллагын онцлог, алба хаагчийн цалин нэмэгдэл, нийгмийн баталгааны талаарх мэдээллийг сурагч, оюутнуудад хүргэж, мэргэжил хэрхэн сонгох талаар ярилцлаа.