Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Онцгой нөхцөл үүссэн үед ажиллах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Онцгой нөхцөл үүссэн үед ажиллах Команд штабын дадлага, сургуулилтыг зохион байгууллаа.