“Ахлагч бүрэлдэхүүн бидний бахархал” арга хэмжээ зохион байгууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оны “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангитай хамтран “Ахлагч бүрэлдэхүүн бидний бахархал” хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж, ахлагч бүрэлдэхүүний алба хаагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, нийгмийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор Сагсан бөмбөг, Гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан.