“ХАМТДАА СОНСЪЁ, ХАМТДАА ХӨГЖЬЕ, ХАМТДАА ШИЙДВЭРЛЭЕ” АРГА ХЭМЖЭЭГ 2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДӨР зохион байгуулав.

“ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ ТУС ТУС УГТАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛӨӨС САНААЧЛАН “ХАМТДАА СОНСЪЁ, ХАМТДАА ХӨГЖЬЕ, ХАМТДАА ШИЙДВЭРЛЭЕ” АРГА ХЭМЖЭЭГ 2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДӨР Дорноговь аймгийн Цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний хэлтсийн удирдлагууд болон дээрх байгууллагуудын эмэгтэй алба хаагч нар оролцлоо.

Арга хэмжээгээр “Эмэгтэй хүний үнэ цэнэ”, “Эмэгтэй хүний гоо зүй” “Дотоод болон гадаад гоо сайхан” зэрэг сэдвүүдээр Гэр бүл судлаач Ж.Баясгалан, Илтгэгч багш Энхмандах, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэх төвийн эмч Н.Шүхэрцэнд нар сонирхолтой илтгэл тавьж мэдээ, мэдээллийг хүргэсэн.

Мөн арга хэмжээний үеэр дээрх байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, алба хаагчдын албандаа хандах итгэлийг нэмэгдүүлэх, санал солилцох, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг хангах үүднээс тулгамдаж буй асуудлаар санал солилцож, хүнд өвчтэй гэж оношлогдсон хэдий ч албан үүргээ гүйцэтгэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй Онцгой байдлын алба хаагч эмэгтэйд эмэгтэйчүүдийн зөвлөлөөс мөнгөн тусламж дэмжлэг үзүүллээ.

   

Add comment

reload, if the code cannot be seen