Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Дорноговь аймгийн прокурорын газартай хамтран “Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилт, анхаарах асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулан ажилласан.
Тус хэлэлцүүлэгт Дорноговь аймгийн 16 төрийн байгууллагууд хамрагдаж мэдээлэлтэй холбогдуулан харилцан санал, бодлоо солилцож, харилцан ярилцлаа.
Хэлэлцүүлэгт Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Мөнгөнтуяа, тус газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, гүйцэтгэгч, төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.