Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2023-2024 оны сурагчдын хичээлийн жил эхлэж байгаатай холбогдуулан дараах Challange-г эхлүүлж байна.
1. 2023.08.22-2023.08.28-ны өдрийг хүртэлх хугацааанд зорилтот бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгслээр туслах, дэмжлэг үзүүлэх, суралцах боломж бололцоогоор хангах.
2. Зорилтот бүлгийн хүүхдүүдийг хичээлийн хэрэгслээр дэмжлэг, туслалцаа үзүүлсэн талаар постыг 2023.08.29-ний өдөр Фэйсбүүк хуудсандаа постлох зэрэг шаардлагуудыг хангаж дээрх Challenge-д Дорноговь аймгийн Шүүхийн тамгын газар, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг газруудыг нэгдэхийг уриаллаа.