Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2024 оны 03 дугаар улирлын “Харуул хамгаалалтын алба хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2024 оны 03 дугаар улирлын “Харуул хамгаалалтын алба хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааны үеэр “Хоригдол хүлээн авах журам, хууль зүйн үндэслэл”, “Хуяглан хүргэх ажиллагаа”, “Амилуулах суурь тусламж үзүүлэгч бэлтгэх”, “Үзлэг нэгжлэгийн стандарт” зэрэг сэдвүүдээр танхимын болон дадлага сургалтын ажлыг зохион байгууллаа.

Мөн алба хаагчдын дунд “Дартс, “Буудлага”, авлигын эсрэг үйл ажиллагааны холбогдол бүхий асуулт хариултын “АХА” тэмцээнийг зохион байгуулж бусдыгаа тэргүүлсэн алба хаагчдыг өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан байгууллагын хүлэмжид арчилж, ургуулсан шинэ ногооны ургацын дээжээр урамшууллаа.

Тус үйл ажиллагааны үеэр эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган ажилласан алба хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын болон бусад байгууллагын шагналаар шагнаж урамшууллаа.

   

Add comment

reload, if the code cannot be seen