"МАНСУУРЛЫН ЭСРЭГ ХАМТДАА" аянд Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэгдэж байна.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” судалгааг гүйцэтгэн, олон нийтээр хэлэлцүүлсэн. Энэ хүрээнд 2024.06.05-2024.06.19-нийг хүртэл “Мансуурлын эсрэг хамтдаа” аян өрнүүлж байна.
Аяны зорилго нь иргэд, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах, түүнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг уриалах, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийн талаар олон нийтэд мэдээлэхэд оршиж байна.