Тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн

Тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Зорилт дэвшүүлэх тухай” А/01 дүгээр тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2025 оныг “Хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэржилтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг гарган баталж, дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилт, Дорноговь аймгийн Политехник коллежтой байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд 2025 оны 01 дүгээр улиралд алба хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургах зорилгоор Политехник коллежийн насанд хүрэгчдийн 1 жилийн 2025-2026 оны хичээлийн жилийн ангид 4 алба хаагчдыг нярав, оёдол, хүлэмжийн аж ахуй зэрэг мэргэжлээр суралцуулахаар бүртгэлд хамруулсан.

 Мөн Их Засаг Олон Улсын Их сургуулийн эрх зүйн танхимийн багш, доктор, хурандаа н.Батсайхан 2025.03.14-ний өдөр нийт алба хаагчдад хууль, эрх зүйн бакалавр болон магистрын ангийн талаар мэдээлэл өгсөн.

          Тус газрын ахлагч бүрэлдэхүүнээс 3 алба хаагчийг бакалаврын ангид, 1 алба хаагчийг магистрантурт суралцуулахаар бүртгэлд хамруулсан.

   Алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилгоор албаны конторын ариун цэврийн өрөөг бүрэн засвар хийн шинэчилж, тохижуулсан.

                                                     Өмнө                                                            Дараа

 

  Цагдан хорих байранд эмчийн үзлэгийн өрөөг шинээр байгуулж засварлан тоног төхөөрөмжийг шинээр худалдан авч тохижуулсан. 

Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 15.6 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн цагдан хорих байрны эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шинээр худалдан авсан. Үүнд:

  1. Зүрхнийг автомат сэдээгч аппарад 1 ш,
  2. Согтуурлыг хэмжигч багаж 1 шг,
  3. Тэргэнцэр 1 ш,
  4. Шарлагын хэт ягаан туяаны аппарад 1 ш,
  5. Суурин даралтын аппарад 1 ш

  

  

   

  

 

 

 

 

 

Add comment

reload, if the code cannot be seen