2018 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа

Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа П.Ууганбаяр 2017 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн дүн шинжилээ, ажлын үзүүлэлтийг заалт бүрээр нийт бие бүрэлдэхүүнд танилцуулан 2018 онд хийж, хэрэгжүүлэх ажил, анхаарах зүйл, дэвшүүлсэн зорилт, Хууль зүйн сайд, ШШГЕГазрын даргын удирдах ажилтнуудын зөвөлгөөн дээр өгсөн үүрэг чиглэлийг танилцуулж алба хаагчдыг 2017 онд гаргасан амжилтаа ахиулах чиглэл өгч Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дотооддоо 2018 оныг  “Дотоод хяналт шалгалтыг сайжруулах, алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх” жил болгон зорилт дэвшүүлэн, нийт бие бүрэлдэхүүнтэй 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үр дүнгийн гэрээгээ байгуулан үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг тус бүр баталгаажууллаа.

_DSC4161 _DSC4181

Leave a Reply

Your email address will not be published.