Зарлан мэдээллэх төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэж өгсөн зарлан мэдээлэх системийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэн бүрэн ажиллагаанд орууллаа.

Хоригдогч нарын эрхийг хангах, тэдний зан үйлд нөлөөлөх сургалт хүмүүжил, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл боломжоор ханган тус газрын цагдан хорих байранд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн зарлан мэдээлэх төхөөрөмж хүлээлгэн өгснийг Цагдан хорих байрны 17 хорих өрөөнд радио үзэл, сургалт явуулах дэлгэцийг тус тус байрлуулан ашиглаж байна.

Зарлан мэдээлэх төхөөрөмжийг ашиглан цагийн хуваарьт үйл ажиллагаанаас гадна хоригдол, хоригдогч нарын сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэхүйц Цагдан хорих байрны дотоод цагийн хуваарь, зан үйд нөлөөлөх сургалт, хоригдогчдын эрх, үүрэг, танин мэдэхүйн зэрэг сургалт, сурталчилгааг тусгай хөтөлбөр гарган видео хэлбэрээр ажиллуулж эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button