“ААВДАА ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” захидлын уралдаан

Дорноговь аймаг нь 2019 оныг гэр бүлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “ААВДАА ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” захидлын уралдааныг тэтгэлэг авагч хүүхдүүдийн дунд зарлаж байна.

Уралдааны бүтээлийг 2019 оны 5 дугаар сарын 15-аас 5 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 хүртэл Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 102 тоот өрөөнд /Ц.Эрэвгийлхам утас:89086314/ хүлээн авна.

 

Шагнал:

  1. Тэргүүн байр – Өргөмжпөл, мөнгөн шагнал
  2. Дэд байр – Өргөмжлөл, дурсгалын зүйл
  3. Гутгаар байр – Өргөмжлөл, дурсгалын зүйл