2018 онд Иргэдэд үзүүлсэн үйлчилгээний талаар

Байгууллагын үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгах, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй, шуурхай хүргэхэд анхаарч 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020/, Хууль зүй дотоод хэргийн салбар бүхэлдээ “Бүх нийтэд эрх зүйн боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд хууль, тогтоомжийг иргэдэд цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлэх, иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, иргэн төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн харъяа хууль сахиулах байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгөөр Анагаах ухааны их сургуулийн Дорноговь аймаг дахь салбар сургууль, Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 100 орчим залуучуудад эрх зүйн мэдээлэл болгон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт, ярилцлагыг Дорноговь аймгийн Шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн газруудтай хамтран зохион явуулсан.

2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан зохион явуулсан “Төлөөлөгчийн өдөрлөг”-ийн зэрэгцээ ГХУСАЗСЗ-ийн 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан Дорноговь аймгийн хууль сахиулах байгууллагуудын “Бүх нийтийн эрх зүйн боловсрол” нээлттэй хаалганы өдөрлөгийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд төрийн үйлчилгээний байгууллагууд иргэдэд нэг дор нээлттэй байдлаар улсын бүртгэл, иргэний бүртгэлийн бүртгэгчид, газар зохион байгуулалт, халамж хөдөлмөрийн үйлчилгээний ажилтнууд үйлчилгээ үзүүлж, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар үзлэг хийж, хөнгөлөлттэй эмийн жор бичиж, Өмгөөлөлийн зөвлөлийн гишүүн үнэгүй зөвлөгөө өгч, явуулын амбулатори гэх мэт иргэдэд шаардлагатай төрийн үйлчилгээг үзүүлэв.

Тус нээлттэй хаалганы өдөрлөгт Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн бие бүрэлдэхүүн мөн Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын сургалт, хүний нөөц хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Н.Чинбаяр нар иргэдэд байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжыг сурталчлан таниулахын зэрэгцээ иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч ажилласан.

Иргэдэд байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор Дорноговь аймгийн ГХУСАЗСЗөвлөлтэй хамтран Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, цагдан хорих байрны үйл ажиллагааны талаарх холбогдох хууль, журмын шаардлагатай мэдээлэл олгох хэсгээр гарын авлага бэлтгэн өнгө, үзэмжтэй хэвлүүлж иргэдэд тараан олгосон.

Уг нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Н.Чинбаяр Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх хууль эрх зүйн хэлтсийн дарга К.Чимгээ, АУДС-ын Дорноговь аймаг дахь салбар сургуулийн багш н.Ундрах нартай хамтран 14:00 цагт төрийн албан хаагчдад, 16:00-17:00 цагт Замын-Үүд сумын иргэдэд харилцааны талаарх сургалтыг зохион явуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга, хэлбэрийг өөрчлөн иргэд, олон нийтэд байгууллагын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг зохион явуулах удирдамжыг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гарган батлаж, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тус газрын конторын гадна талбайд “Байгууллагын үйл ажиллагааг сурталчлах” өдөрлөгийг 09:00 цагаас 16:00 цагийн хооронд зохион явуулсан.

Дээрх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагтай хамтран хоригдогч нарыг ар гэрийн гишүүдтэй нь биечлэн уулзах нөхцлөөр ханган харуул хамгаалалтын нийт бие бүрэлдэхүүнийг хамруулан, хоригдогч нарын ар гэрт хорих байрны ахуй нөхцөл, хоол, хүнсний эрүүл ахуйн нөхцлийн талаар танилцуулж тэднийг гарын авлага, танилцуулгаар ханган ажилласан болно.

Мөн аж ахуй үйлчилгээний хоригдлуудын ар гэрт тэдний ялын тооцоог танилцуулж зохион явуулж буй, сургалт, нийгмийн ажлын талаарх мэдээлэл өгч ажилласан.

Уг арга хэмжээний үеэр байгууллагын үйл ажиллагаатай танилцан, мэдээлэл авсан 28 иргэн, хоригдогч нарын ар гэрээс ирж уулзсан 13 хоригдогчийн 41 иргэн, аж ахуй үйлчилгээний 3-н хоригдолтой ирж уулзсан 7 иргэнийг тус тус бүртгэн  хүлээн авч үйлчилсэн болно.

3 дугаар улирлын нээлттэй хаалганы өдөрлөгийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс Дорноговь аймгийн хуулийн байгууллагуудтай хамтран  “Бүх нийтийн эрх зүйн боловсрол” нэртэйгээр зохион явуулсан.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн удирдамжинд заасны дагуу Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Монгол өрх ТББ-тай хамтран аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сургуулийн өмнөх боловсролын эрхлэгч нарт сургалт, лекц зохион явуулсан тус газрын сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Н.Чинбаяр согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн талаар мэдээлэл хийн ажилласан, Монгол өрх ТББ-ын багш “Та дотны хүнээ архинаас гаргаж чадна” сэдэвт лекц тавьсан, мөн нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд зохиогдсон сургалт, мэдээллийг нийт хуулийн байгууллагын алба хаагчдад давтан орсонд нийт алба хаагчдыг хамруулсан болно.

f5fe3813-03d5-4405-8bca-1cbc34ddd9ed_DSC5195 _DSC4743 _DSC4759