Ажлын байрны зар

Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт /ахлах нягтлан бодогч/-ийн ажлын байранд шаардлага хангасан иргэнийг сонгон шалгаруулж авна.

Үүнд:

Нягтлан бодогч мэргэжилтэй, баклавр түүнээс дээш түвшний боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх, 30 хүртлэх насны эмэгтэй 160см-ээс доошгүй өндөртэй, 35 хүртлэх насны эрэгтэй 170см-ээс доошгүй өндөртэй, Эрүүл мэндийн байдал цэргийн албанд тэнцэх шаардлага хангасан байх, 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн эрэгтэй цэргийн жинхэнэ алба хаасан байх, биед шивээсгүй, чих цоолоогүй эрэгтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийг хангах иргэнийг бүртгэж байна.

Шаардлагатай мэдээлэл, бүрдүүлэх материалыг: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 204 тоот өрөө, 96666305 дугаарын утаснаас тодруулна уу.