Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан тус газрын Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд нийт алба хаагчдыг багт хуваан алба хаагчдын дунд үндэсний өв соёлтой холбоотой асуулт хариултын “АХА” тэмцээн, Монгол Үндэсний наадгай “Шагай харваа”, “Морь уралдуулах”, “Сэмбэг шүүрэх”, “Сээр шалгах” зэрэг 5 төрөлт тэмцээнийг зохион байгуулж авхаалж самбаа гарган тэргүүлсэн “Хоньчин” багийн алба хаагчдыг шагнаж урамшуулсан.