Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтын бүртгэл явагдаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалтыг 2021 оны 03 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улаанбаатар хотын бүсийн болон орон нутаг дахь харьяа анги, салбар нэгжүүдэд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж, судалгаанд хамруулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88302266 дугаарын утаснаас тодруулна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button