Бүрдүүлэх материалын талаарх

  • Дөрөв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд анх орох иргэний бүрдүүлэх материал
  • 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад анх ажилд орох иргэн дараах баримт бичиг бүрдүүлнэ:
  • 1.1.ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • 1.2.гурван үеийн намтар /өөрийн, төрсөн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх,/;
  • 1.3.иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 1.4.боловсролын үнэмлэх, диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;
  • 1.5.эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /Батлан хамгаалах, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт/;
  • 1.6.оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • 1.7.урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;
  • 1.8.төрийн албан хаагчийн анкет /маягт №1/;
  • 1.9.эрүүл мэндийн даатгалын дэвтэр;
  • 1.10.нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр;
  • 1.11.цээж зураг /4х6 хэмжээтэй 2 хувь, 3х4 хэмжээтэй 2 хувь/;
  • 1.12.эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;
  • 1.13.цэргийн үүрэгтний үнэмлэх.
  • 2. Дээрх баримт материалыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд материалыг өөрт нь буцаан олгож сонгон шалгаруулалтын бүртгэлээс хасна.
  • 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас болон төрийн бусад байгууллагаас дутагдлаар халагдсан иргэний материалыг хүлээн авахгүй.