Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл

Эргэлт, уулзалтаар ирж буй хоригдогч нар нь эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийн бичигтэй долоо хоног бүрийн лхагва, пүрэв гарагуудад эргэлт уулзатыг зохион байгуулна.

/Зөвшөөрөх, хориглох эд зүйлс/

Хоригдсон этгээдийн ахуй хангамж, үйлчилгээ

12.1.Хоригдсон этгээдэд болон хорих өрөөнд дараах эд зүйл байлгахыг зөвшөөрнө:

12.1.1.тухайн улирлын нэг удаагийн солих хувцас, гурван ээлжийн дотуур хувцас;

12.1.2.шүдний оо, саван, сойз, алчуур бусад зайлшгүй шаардлагатай ариун цэврийн хэрэглэл /сахлын, хумсны хутгаас бусад/;

12.1.3.хөнжил, дэр, гудас, цагаан хэрэглэл;

12.1.4.зөвшөөрөгдсөн аяга, халбага;

12.1.5.эрүүл ахуйн шаардлага хангасан дөрвөн кг хүртэлх гурилан бүтээгдэхүүн;

12.1.6.эмчийн бичгээр зөвшөөрсөн мансууруулах, тайвшруулахаас бусад эм /тоо, ширхэг, нэрийг дурдсан байна./;

12.1.7.аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилснаас бусад ном, сонин, сэтгүүл, хэвлэл;

12.1.8.бичгийн цаас, дугтуй, бал

12.2.Энэ журмын 12.1-д зааснаас бусад эд зүйлсийг хоригдсон этгээдэд болон хорих өрөөнд байлгахыг хориглоно.

Ялтанд зөвшөөрөх эд зүйлс

 

Аж ахуйн үйлчилгээний ялтан дараах эд зүйлсийг өөртөө буюу өрөөндөө хадгалан хэрэглэж болно.

 

9.1.1.Гурилан бүтээгдэхүүн ;

9.1.2.Нүүр, гар, хамар, хөлсний алчуур, сам, нүүр, гарын тос, зайгаар ажилладаг сахлын машин, шүдний оо, сойз, гарын, эдийн болон шингэн саван, ариун цэврийн хэрэглэл, цаас;

9.1.3.Бугуйн цаг;

9.1.4.Аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилснаас бусад сонин, ном, сэтгүүл;

9.1.5.Нормын болон ээлжийн дотуур хувцас;

9.1.6.Спортын хувцас;

9.1.7.Ардын уламжлалт тоглоом;

9.1.8.Гэр бүлийн гишүүдийн фото зураг;

9.1.9.3асгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө.

9.1.10.Тогтоосон цэгт татах тамхи.

 

Дээрх 9.1-д зааснаас бусад эд зүйлсийг ялтанд болон хорих өрөөнд байлгахыг хориглоно.

 

Удаан хугацааны уулзалтаар доор дурдсан нэг удаагийн хэрэгцээнээс илүү ирсэн болон хэрэглээгүй үлдсэн зүйлсийг уулзалтаар ирсэн хүнд буцаан олгоно:

  • Гурилан бүтээгдэхүүн 5кг;
  • Гурил 10кг;
  • Будаа 5кг;
  • Сахар 2кг;
  • Мах 4 кг;
  • Хүнсний ногоо 4 кг /бүх төрөл нийлээд/;
  • Жимс 2 кг;
  • Сүү 2 литр;
  • Хагас боловсруулсан бүтээгдэхүүн 2 кг хүртэл байх ба бусад ахуйн хэрэгцээний зүйлс 5 ширхэгээс илүүгүй байна. Хүнсний эрүүл ахуй, чанар аюулгүй байдлыг уулзалтаар ирсэн хүн хариуцна.

 

Удаан хугацааны уулзалтын өрөө нь хоногт 4500 төгрөг байх ба уг зардлыг ялтан, уулзалтаар ирсэн хүн хариуцаж хорих ангитай тооцоо хийнэ.