Монгол цэргийн баяраар алба хаагчиддаа шагнал гардууллаа

Монгол цэргийн баярыг тохиолдуулан Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн дарга бөгөөд, ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Л.Баатарчулуун “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүндэт тэмдэг”-ээр тус тус, төлөөлөгч, хошууч Г.Ганжаргал Хууль зүйн яамны “Хүндэт жуух бичиг”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө-1” дүгээр зэргийн тэмдэгээр тус тус, хуяглан хүргэлтийн ажилтан, ахмад Э.Төгсжаргал “Салбарын тэргүүний ажилтан” тэмдэгээр, ерөнхий жижүүр дэслэгч Н.Атар хугацааны ахлах дэслэгч цолоор, сургалт, хүний нөөц дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах ахлагч Н.Чинбаяр офицерын бүрэлдэхүүнд орж дэслэгч цолоор, Замын-Үүд дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн нярав Б.Маралгоо ахлагчын бүрэлдэхүүнд орж дэд ахлагч цолоор тус тус шагнагдлаа.
Эрхэлсэн ажилдаа идвахи, зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж шагнагдсан алба хаагчиддаа ажлын амжилт хүсье.

_DSC4705 _DSC4723 _DSC4721

Leave a Reply

Your email address will not be published.