Орон нутгийн Төв номын сантай хамтран ажиллан Монголын номын сангуудын Консорциумаас шалгаруулдаг Номын сангийн салбарын 2017 оны “Оны онцлох үйлчилгээ” –гээр шалгарлаа.


Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь аймгийн Төв номын сантай 2014 оноос хамтран ажиллах гэрээ байгуулж ШШГГазрын Цагдан хорих байранд хоригдож байгаа хоригдогч, аж ахуй үйлчилгээнд ял эдлэж буй хоригдлууд нарт зөөврийн номын сангийн үйлчилгээг үзүүлж 1500 гаруй номыг олгож үйлчилсэн ба 4 дэх жилдээ уламжлал болгон зохион явуулж байгаа “Зүрхний үг” захидлын уралдаан, зөөврийн номын сангийн үйлчилгээг Монголын номын сангуудын Консорциумаас шалгаруулдаг Номын сангийн салбарын 2017 оны “Оны онцлох үйлчилгээ” –гээр шалгарлаа.

Leave a Reply

Your email address will not be published.