Хүний эрхийн өдрийн хүрээнд

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020 /үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинэ тутам хэрэгжиж буй хууль, тогтоомжийн талаарх мэдээллээр цаг алдалгүй хангах зорилтын хүрээнд “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ-2017” нээлттэй хаалганы өдөрлөг 4 дэх удаагаа зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн нээлттэй хаалганы өдөрлөг нь Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисстой хамтран иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг хүргэж байгаа ба Хүний эрхийн үндэсний комиссын  Дорноговь аймаг дахь иэргэжилтэн Нандинцэцэг, ДГАЗДТГ-ын дэргэдэх Хууль эрх зүйн хэлтсийн дарга К.Чимгээ, Дорноговь айигийн Өмгөөлөгчийн зөвлөлийн дарга Ж.Жаргалсайхан, эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, аймгийн нэгдсэн эмнэлгийн дотор, мэдрэлийн тасгийн их эмч нар, Сайншанд сумын 2-р багийн өрхийн эмнэлгийн ерөнхйи эмч нарын бүрэлдэхүүнтэй цагдан хорих байранд хоригдож буй хоригдогч нартай биечлэн уулзаж санал хүсэлтийг хүлээн авч нийт хоригдогч нарт нарийн мэргэжлийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж ажилласан.

  Тус өдөрлөгийн хүрээнд Дорноговь аймгийн Соёмбо цогцолборт нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээнд Хууль сахиулах чиг үүргийн байгууллагуудаас гадна Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, АЗДТГ-ын Цэргийн штаб, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар тус тус оролцож чиг үүргийн дагуу иргэд хөдөлмөрчдөд үйлчилгээ үзүүлсан ба Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг төлөөлж шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Энхцэцэг, 23 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Баясглан, 26 дугаар тойргийн шийдвэргүйцэтгэгч Ц.Эрэвгийлхам, тоо бүртгэлийн байцаагч, дэслэгч Б.Ундрахзаяа нар оролцож иргэдийг хүлээн авч мэдээлэл, зөвөлгөө, үйлчилгээ үзүүлсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан 5-иргэний хүсэлтийг хүлээн авч газар дээр нь тодорхой арга хэмжээ авч ажилласан мөн цагдан хорих байрны үйл ажиллагаа, эргэлт, уулзалтын хуваарь, зөвшөөрөгдсөн эд зүйлсийн талаарх мэдээллийг 3-н иргэнд олгон ажилласан болно.

                Мөн тус ажлын хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын  Дорноговь аймаг дахь иэргэжилтэн Нандинцэцэг, ДГАЗДТГ-ын дэргэдэх Хууль эрх зүйн хэлтсийн дарга К.Чимгээ, Дорноговь аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ж.Жаргалсайхан нар тус газрын цагдан хорих байраны номын санд 16-н нэр төрлийн ном, хоригдож буй эргэлт, уулзалт ирдэггүй хоригдогч нарт ахуйн хэрэглээний зүйлс, дулаан хувцасны хамт олгон ажилласан.

 _DSC3742 _DSC3747_DSC3752 _DSC3754 _DSC3765

Leave a Reply

Your email address will not be published.