Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн бая

Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярыг 2017 оны 08 дугаар сарын 25-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн баярын арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа М.Алтан-Очир, Дорноговь аймаг дахь хууль хяналтын байгууллагын дарга нар, тус ангийн ахмад настанууд, ажиллаж байсан алба хаагчид урилгаар ирж оролцлоо. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нь ёслолын жагсаал, ирсэн зочид төлөөлөгч нарыг албаны үйл ажиллаагаатай танилцуулах, баярын хурал, шагнал гардуулах ажиллагаа, үдийн зоог, баярын хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулсан. 15 жилийн ойн баярын хурал дээр тус албаны алба хаагчдаас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналаар 4, Дорноговь аймгийн Засаг даргын шагналаар 5, Сайншанд сумын Засаг даргын шагналаар 2, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагналаар 2, Сайншанд сумын иргэдийн төлөөлөгчдийн шагналаар 1, албаны даргын өргөмжлөлөөр 6, зам тээвэр хөгжлийн яамны шагналаар 1, бусад байгууллагын шагналаар 9, Улаан-Үүд хот аялах эрхээр 11 алба хаагч тус тус шагнагдлаа.

_DSC2821 _DSC2828 _DSC2833 _DSC2835 _DSC2836 _DSC2837 _DSC2846 _DSC2853 _DSC2889 _DSC2907 _DSC3003 _DSC3007 _DSC3015

Leave a Reply

Your email address will not be published.