Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд “Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалт

Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд “Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалтанд иргэдийг 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийг дуустал бүртгэнэ. Бүртгүүлэх иргэд дараах материалыг бүрдүүлж ирнэ үү.
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
2. Төрийн албан хаагчийн анкет
3. Цахим үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээ, богино хэмжээний сургалтанд хамрагдаж байсан бол сертификат тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
4. Гурван үеийн намтар, 5. Цээж зураг /3х4, 4х6, хэмжээтэй тус бүр 2 хувь/,
6. Оршин суугаа баг, хорооны засаг даргын тодорхойлолт
7. Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, цэргийн байгууллагад ажиллаж байсан бол албан тушаалтны цолны архивын лавлагаа
8. Эмнэлгийн мэргэжилтэй бол мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл.

Жич: Энэ удаагийн сургалтад эмэгтэй иргэд бүртгэхгүй тул анхаарна уу.

Лавлах утас:88442958

Leave a Reply

Your email address will not be published.