ХУУЛЬ САХИУЛАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЛОО

Хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагын “Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт” 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар боллоо.
Сургалтад аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг болон аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Өмгөөлөгчдийн зөвлөл, Нотариатын товчоо, аймаг дахь Хуульчдын холбоо, Хууль зүйн туслалцааны төвийн хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын ажилтан, албан хаагчид оролцлоо.
Мөн сургалтаар Албаны дарга, дэд хурандаа П.Ууганбаяр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар орж байгаа зарим өөрчлөлтийг танилцууллаа.

_DSC9199 _DSC9201 _DSC9205 16402809_617018298482950_4227051898254883922_o_DSC9215

Leave a Reply

Your email address will not be published.