ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Дорноговь аймгийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамтын ажиллагааг дэмжих, хорих ял эдлүүлэх, цагдан хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны ололт, дутагдлын шалтгаан нөхцлийг хэлэлцэх, тулгамдаж буй асуудлууд түүнийг хэрхэн шийдвэрлэх мөн цаашид авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох зорилгоор хамтарсан зөвлөгөөнийг 2017 оны 02 сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хурлын зааланд зохион байгууллаа.
Хамтарсан зөвлөгөөнд аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Цэрэнсамбуу, туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Ганцэцэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчид оролцлоо.
Зөвлөгөөнөөр: “2016 онд Цагдан хорих байрны үйл ажиллагааны чиглэлээр хийсэн ажлын мэдээлэл, хүрсэн үр дүн, цаашид анхаарах асуудал” сэдвээр Цагдан хорих байрны дарга, дэд хурандаа Ц.Нямсүрэн
2016 оны “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны биелэлт, үр дүн” сэдвээр ХӨТЯ хариусан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Янжинлхам нар мэдээлэл хийж тулгамдсан буй хэд хэдэн асуудлуудын шийдлээ.

16779996_1197062603743261_2096702434_n (1) 16790710_1197063480409840_2140944175_n 16809223_1197067200409468_32459546_n 16809984_1197061507076704_513266082_n

Leave a Reply

Your email address will not be published.