Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэлээ

_DSC7819 _DSC7821 _DSC7826 _DSC7852 _DSC7882 68548872_506867660105651_5093514893009616896_n

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион явуулан ажилласан ба өдөрлөгийн хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Хорих ял эдлүүлэх, цагдан хорих чиглэлээр  газрын даргын батлагдсан хуваарийн дагуу эргэлт, уулзалтыг зохион байгуулж, нийт 10 хоригдогч, аж ахуйн үйлчилгээний 2 хоригдолд эргэлт, уулзалт ирж давхардсан тоогоор нийт 30 иргэдэд цагдан хорих байрны үйл ажиллагаа,  хоригдогчийн эрүүл мэнд, хоолны амт чанарын талаар холбогдох мэдээллийг танилцуулан, гарын авлагаар хангаж ажиллалаа.

Өдөрлөгийн үеэр эмч, дэслэгч Г.Өлзий-Очир нь эргэлт, уулзалтаар ирсэн хоригдол, хоригдогчийн ар гэр, иргэдэд хоригдогчийн эрүүл мэндийг танилцуулж, хоолныамталгаа хийлгүүлж, уулзалтаар ирсэн иргэдэд  I, II –р хоолоор үйлчилсэн. Мөн Эрүүл мэндийн байдалд үзлэг хийж зөвлөгөө өгч ажиллаа.

Мөн Хоригдогч болон хоригдол нарын ар гэрээс ирсэн иргэдийн дунд “АХА” тэмцээн зохион байгуулсан ба иргэн Б.Номинцэцэг 1-р байр, иргэн Ц.Цэвээндорж 2-р байр эзлэн бэлэг, дурсгалын зүйлээр урамшуулсан.

Дээрх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран иргэний бүртгэлийн тасгийн дарга, байцаагч Б.Баттуяа тус газарт ирж, аж ахуйн үйлчилгээнд ял эдэлж байгаа хоригдол Б.Төрбат, иргэн Б.Номинцэцэг нарын гэрлэлтийг батлан, иргэний улсын бүртгэлийн дугаартай 4401000133 гэрлэлтийн гэрчилгээг нь гардуулсан.

 

Шийдвэр гүйцэтгэлийн чиглэлээр: Нээлттэй хаалганы өдөрлөгт нийт 17 иргэнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны  тухай дэлгэрэнгүй мэдээлэл, хуулийн зөвлөгөөг өгч, иргэдээс шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаар санал хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэж ажиллалаа. Үүнд:

Тус газарт Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Санхүүгийн хяналт Аудитын албаны нэхэмжлэлтэй нийт 28 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан, санхүүгийн улсын байцаагчид төлбөрийн үлдэгдэл цаашид хийгдэх ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж мэдээлэл өгч ажилласан.

Тэжээн тэтгэх үүргээ ухамсарлаагүй, тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн, шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг биелүүлдэггүй, эсэргүүцэл үзүүлдэг 4 тэтгэлэг төлөгчийг дуудан ирүүлж шийдвэр гүйцэтгэх газрын болон талуудын эрх, үүргийг танилцуулж тэтгэлэгийг сайн дураар төлүүлэхээр ухуулах ажил хийгдсэний үр дүнд 3 тэтгэлэг төлөгчөөс 620,0 төгрөгийн тэтгэлэгийг төвлөрүүлсэн.

Мөн шийдвэр гүйцэтгэлийн төлбөрийн дансанд төвлөрүүлсэн төлбөрийн  12,047,164 төгрөг, тэтгэлэгийн 5,398,650 төгрөгийг ахлах нягтлан бодогчийг ээлжийн амралттай хугацаанд дуудан ирүүлж төлбөр, тэтгэлэгийг холбогдох авагч нарт шилжүүлэх ажлыг зохион байгуулсан.

Ард иргэдэд зориулсан 3 төрлийн танилцуулга, гарын авлагыг тарааж, Дорноговь аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн дарга Б.Сансармаатай хамтран нийт үйлчлүүлсэн иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлж, 4 хуулийн этгээдэд өр төлбөргүйн лавлагаа олгосон.

Мөн арга хэмжээний хүрээнд нийт алба хаагчдын дунд “Чанга шивнээ” хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулагдаж ерөнхий жижүүр, ахлах дэслэгч Н.Атар, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Х.Пүрэвдорж нар нь тэргүүлж, бэлэг дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.