Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалт явагдана

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалт 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс явагдах болсонтой холбогдуулан тавигдах шаардлага хангасан иргэдийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд бүртгэнэ.

Тавигдах шаардлага

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн
  • Тухайн аймаг, суманд оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй
  • Ял шийтгэл эдлэж байгаагаагүй
  • Ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй 35 хүртлэх настай байх
  • Бие бялдарын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй
  • Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй
  • Дээд боловсролтой

 

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/
  • Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Гурван үеийн түүх, намтар
  • Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэй тус бүр 2 хувь/
  • Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

Шаардлагатай мэдээллийг – 88302266download (1) дугаарын утаснаас тодруулна уу.