“Иргэдэд ойр-Эрх зүйн үйлчилгээ” өдөрлөгийг Дорноговь аймгийн сумдад зохион явуулан

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдэд эрх зүйн болон хүний эрхийн анхан шатны зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдэд ойр-Эрх зүйн үйлчилгээ” өдөрлөгийг 2019 оны 05 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх  сумдад зохион явуулан ажилласан.

Хуулийн байгууллагуудын хамтарсан баг 1000 гаруй иргэдэд эрх зүйн боловсрол олгох сургалтыг зохион явуулсан ба Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэдэд үйл ажиллагаатай холбогдох эрх зүйн мэдээлэл өгч 120 орчим иргэнд гарын авлага олгон, өргөдөл, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажилласан.

0497ad9d-386a-48b7-980f-20359a99afc6 IMG_4003 IMG_4190 IMG_4307 IMG_4321 IMG_4439