Хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн зохион явууллаа

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн  төвтэй  төрийн  үйлчилгээний  жил” болгон зарласантай холбогдуулан ХЗДХЯ-ны харьяа хууль сахиулах чиг үүргийн байгууллагуудын Төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг 2019 оны 04 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Дорноговь аймаг дахь Тагнуулын хэлтэс, Дорноговь аймаг дахь Гадаадын иргэн харьяатын газар, Хилийн 0108, 0168, 0129-р анги, сумдын Засаг дарга, сумдын ЗДТГ-ын Хууль зүйн мэргэжилтнүүд зэрэг 280 гаруй төрийн албан хаагч оролцлоо.

Дээрх зөвлөгөөнд Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Архивын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж Төрийн  албаны болон шүүхийн шинжилгээний байгууллагын шинэтгэл, Авлигаас  ангид, сайн  засаглалыг  бэхжүүлэхэд  төрийн  албан  хаагчдын  үүрэг, оролцоо, Гэмт  хэргээс  урьдчилан  сэргийлэхэд болон  Улсын  хил  хамгаалалтад төрийн байгууллагуудын  хамтын  ажиллагааг  сайжруулах нь, Бүх  нийтийн  эрх  зүйн  боловсролыг  дээшлүүлэхэд  төрийн  албан  хаагчдын  үүрэг, оролцоо зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн. Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Дорноговь  аймагт Хууль, эрх  зүйн салбарын  хүрээнд  хэрэгжүүлсэн  арга  хэмжээ, үр дүнгийн талаар мэдээлэл өгч мөн Төрийн албан хаагчдад  холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Зөвлөгөөн 2 өдөр үргэлжилж эхний өдрийн арга хэмжээ Хилийн ангиудын авьяаслаг албан хаагчдын “Хилчдийн жавхаа” урлагийн тоглолтоор өндөрлөсөн бол 2 дахь өдөр нь Төрийн  албан  хаагчдын  дунд тусгай  хөтөлбөрөөр   спортын  өдөрлөг зохион байгуулж Гар бөмбөгийн тэмцээний төрөлд 1 дүгээр байранд Хилийн 0108 дугаар ангийн албан хаагчид, 2 дугаар байранд Хилийн 0129 дүгээр ангийн албан хаагчид, 3 дугаар байранд Хилийн 0168 дугаар ангийн албан хаагчид, Буухиа тэмцээний төрөлд 1 дүгээр байранд Хилийн 0108 дугаар ангийн албан хаагчид, 2 дугаар байранд аймгийн Цагдаагийн газар, 3 дугаар байранд Хилийн 0129 дүгээр ангийн албан хаагчид, Олс таталтын тэмцээний төрөлд 1 дүгээр байранд Хилийн 0108 дугаар ангийн албан хаагчид, 2 дугаар байранд Хилийн 0129 дүгээр ангийн албан хаагчид, 3 дугаар байранд Хилийн 0168 дугаар ангийн албан хаагчид шалгарч багийн нийт дүнгээр Хилийн 0108 дугаар ангийн албан хаагчид шилжин явах цом, 1 сая төгрөгөөр шагнууллаа.

Дээрх 2 өдрийн зөвлөгөөний арга хэмжээг хааж аймгийн Засаг дарга үг хэлэхдээ Хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын Төрийн албан хаагчдын нэгдсэн зөюлөгөөнийг 2 жил тутамд зохион байгуулж байхаар шийдвэрэлэснээ мэдэгдлээ.

DSC_0186DSC_0191DSC_0228 
fe79eb12-1d74-4643-8ae8-b2a821058aa5
_DSC7151