Дорноговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагуудын 2016 оны анхдугаар зөвлөгөөн

    Дорноговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагуудын 2016 оны анхдугаар зөвлөгөөнийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр зохион явууллаа энэхүү зөвлөгөөнийг Дорноговь аймгийн Прокурорын газраас зохион явуулсан бөгөөд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Давж заалдах шатны шүүх, Цаг даагийн газар, Тахарын алба, Өмгөөлөгчдийн зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд оролцон хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, үйл ажиллагаанд мөрдөгдөж буй журам, зааврыг нэг мөр ойлгож мөрдөх талаар хэлэлцлээ.
Энэхүү зөвлөгөөнөөр тус албанаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болон хорихоос өөр төрлийн ял, өнгөрсөн оны ажлын үзүүлэлтийн талаар мэдээлэл хийж хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэн хамтарсан зөвлөгөөний шийдвэрт саналуудаа тусган нэгдсэн шийдвэр гаргуулж мөрдөж ажиллахаар боллоо.

_DSC3705 _DSC3702

Leave a Reply

Your email address will not be published.