ЗАР

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалт 2019 оны 03 дугаар сараас эхлэн явагдах болсонтой холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн журам”-д заасан тавигдах шаардлага хангасан иргэдийг материалыг 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хүлээн авна.

Тавигдах шаардлага:

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18

насанд хүрсэн Монгол Улсын иргэн;

-Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний

үнэмлэхтэй;

-Ял шийтгэл эдэлж байгаагүй;

-Ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй 35 хүртэлх настай байх,

-Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй,

-Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй;

-Дээд боловсролтой.

Бурдуулэх материап:

-Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;

-Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/;

-Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар

гэрчлүүлсэн хуулбар;

-Гурван үеийн түүх намтар;

-Цээж зураг /3×4, 4×6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/;

-Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.

 

96666305 дугаарын утаснаас холбогдох мэдээллийг авна уу.