Бүрдүүлэх материалын талаарх

Хүний нөөцийн заавраас

  1. 1.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
  2. 1.2.тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй;
  3. 1.3.ял шийтгэл эдэлж байгаагүй;
  4. 1.4.офицерын албан тушаалд 35 ба түүнээс доош настай, ахлагчийн бүрэлдэхүүнд 30 хүртэлх настай;
  5. 1.5.байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлгийн мэргэжилтэн гэх мэт/ албан тушаалд насны хязгаар заахгүй;
  6. 1.6.нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр эрүүл мэндийн хувьд цэргийн албанд тэнцсэн /зөвхөн Батлан хамгаалах, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дүгнэлттэй/;
  7. 1.7.бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй эмэгтэй;
  8. 1.8.биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй /эрэгтэй/;
  9. 1.9.цэргийн жинхэнэ алба хаасан/1990 оны 05 сарын 06-нд төрсөн буюу түүнээс хойш төрсөн иргэдэд хамаарна/;
  10. 1.10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийг хангасан;
  11. 1.11.эмнэлгийн мэргэжилтнээр томилогдох бол Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй;
  12. 1.12.Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох иргэнээс шалгалт авах журам”-д заасны дагуу шалгалт өгч тэнцсэн.
  13. 2. Боловсрол, мэргэжлийн шаардлага:
  14. 2.1.офицерийн албан тушаалд Хууль сахиулахын болон магадлан итгэмжлэгдсэн бусад их, дээд сургууль төгсөж бакалавр, түүнээс дээш түвшний боловсрол эзэмшсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэргэшилийн сургалтад хамрагдсан;
  15. 2.2.ахлагчийн бүрэлдэхүүнд бүрэн дунд, түүнээс дээш түвшний боловсролтой, тухайн ажлын байрны шаардлага хангасан Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуулийн сургалтад хамрагдсан.
  16. 3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох иргэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм”-д заасан Ёс зүйн шаардлагыг хангасан байна.
  17. 4.Шийдвэр гүйцэтгэгчид тавигдах шаардлага, түүнд эрх олгох:
  18. 4.1.Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэг болон энэ зааврын 3.1.1-3.1.8, 3.1.12-т заасан шаардлагыг тус тус хангасан, хууль зүйн дээд боловсролтой, Монгол Улсын иргэн байна.
  19. 4.2.Шийдвэр гүйцэтгэгчийн эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга олгоно.

The usual liquid to pour out in the context of honoring a god or one’s ancestors is wine or some other alcoholic drink, although a libation essay writing service can be any liquid.

Leave a Reply

Your email address will not be published.